Хөгжмийн түлхүүр нь дэвсгэр шугам дээр байрлах нотуудын байршлыг тодорхойлдог хөгжмийн тэмдэглэлийн элемент юм. Гурван үндсэн түлхүүр бол Соль түлхүүр, Фа (Басс) түлхүүр, До (Альт) түлхүүр.
Соль түлхүүр
Фа буюу басс түлхүүр
До буюу альт түлхүүр
Нотны дэвсгэр шугам дээр бичигдэх байрлалыг анхаараарай.
Соль түлхүүрийн соль нот нь 2-р шугам дээр байрлана.
Фа буюу Басс түлхүүрийн фа нот нь 4-р шугам дээр байрлана.
До буюу Альт түлхүүрийн до нот нь 3-р шугам дээр байрлана.
Эдгээр тэмдгийн дүрс бичилтийн хэлбэр өөрчлөгдөхгүй, харин бид нотны шугам дээр хаана нь байрлаж байгааг хамгийн эхэнд анхаарч ялган танидаг байх ёстой. Дээрхи Соль, Басс, Альт түлхүүр дээр хөгжмийн бүтээлүүд бичигддэг. Харин дуучдын хоолойг дуугарах цар хүрээгээр нь дараах байдлаар ялган хуваарилдаг ба зураг дээр эмэгтэй хоолойноос эрэгтэй хоолойруу уруудсан түлхүүр нотуудыг тус тус харуулсан байна.
Сопрано хоолой-До нот 1-р шугам дээр байрлана.
Меццо Сопрано хоолой-До нот 2-р шугам дээр байрлана.
Тенор хоолой-До нот 4-р шугам дээр байрлана
Баритон хоолой- До нот 5-р шугам дээр байрлана.
Баритон хоолой-Фа нот 3-р шугам дээр байрлана.
Басов-Фа нот 4-р шугам дээр байрлана.
Баспрофундо-Фа нот 5-р шугам дээр байрлана.
Дараах зураг дээр хамгийн нарийн дуугарлтаас хамгийн бүдүүн дуугаралтыг түлхүүрийн дарааллаар харуулж өгсөн байна.