Хөгжмийг хөглөх хэд хэдэн арга байдгаас  хамгийн хялбар арга бол гар утасны апп ашиглах юм. Үүний тулд:

1.Эхлээд Violin tuner app татаж суулгаарай.

2. Дөрвөн чавхдас болон 4 чихийг  латин үсгээр нэрлэснийг анхаарч хараарай.

3. Чихийг ороохдоо зөв чиглэлийн дагуу зураг дээр зааснаар ороож бага зэрэг түлхэж тогтооно.Чавхдасыг тасрахаас болгоомжлон аажуухан бага багаар эргүүлж түлхэнэ.

Хөгжмөө өвөр дээрээ босоо байрлалд барин гар утсаа хөгжимтэйгөө ойр байрлуулаарай.

Чавхдасаа 1 1-ээр нь хуруугаараа татаж дуугаргахад Tuner дээр эдгээр үсгийн заалтууд ногоон өнгөөр асах нь хийл зөв хөглөгдлөө гэсэн дохио юм. Чихийг чангалах суллах эсэхийг хажуугийн дээш доош гүйх сумнаас мэдэж болно. Энэ нь буруу зөв дуугарч байгааг сонсож мэдэхгүй тохиолдолд хөг хэтэрсэн болон дутуу байгааг танд зааж өгч байгаа юм.

 

4. Чихээр хөдөлгөж боломгүй бага зэргийн хөг зөрсөн үед нарийвчлан тохируулахдаа  ашиглана. Энэ нь нумаар хөрөөдөж хөглөхөд ашигладаг арга юм.Зургийг ажиглан цагийн зүүний дагуу эргүүлээрэй.3 тооруу хөг дээшилнэ 9 тооруу хөг бууна гэж тооцоолно.