Хийл хөгжим нь баруун зүүн гартаа барих 2 хэсэг бүрдэлтэй. Баруун гартаа барих хэсгийг нум буюу смычок гэж  нэрлэнэ. Смычок гэдэг бол зэмсгийн чавхдасыг хэлбэлзлийн хөдөлгөөнд оруулах  уян харимхай модон саваа (таяг)бөгөөд 2 талруу татагдаж бэхлэгдсэн боодолтой адууны үснээс бүтдэг. Дараах зураг дээр нумны задаргааг орос болон англи хэл дээр харуулсан байна. Бид цаашид орос хэлний нэршлээр ярих болно.

Древка трости-Үзүүрийн хавтан, Трость-Саваа,Волос-Хялгас,Винт-Шураг,Кольцо-Бөгж,Глазок-Нүд,Колотка-алх, Обмотка-Долоовор хурууны бариулны мөнгөлөг ороолт, Кожа-Эрхий хурууны савхин бариул.

Их биеийн задаргаа

Орос нэршлийн Монгол тайлбар:
Завиток-Толгой,Колки-Чих,Шейка-Хүзүү,Гриф-Хурууны даралт-том гриф,Струны-Чавхдас,Подставка-Мар-Гүүр,Эфы-Эф дууны нүх,Подбородник-Эрүүвч,Верхняя дека-Дээд тавцан,Нижняя дека-Доод тавцан. Хөгжим дотор гүүр модны нэг талын хөлийг түшсэн дугуй савхан мод бий.Үүнийн Душка гэж нэрлэх бөгөөд энэ нь нүүр болон ар талыг холбож дуугаралтын чичиргээ үүсгэн дамжуулах зориулалттай учраас уг мод байсан байрнаасаа жаахан хөдлөхөд л хөгжмийн дуунд асар их өөрчлөлт ордог. Мөн хөгжим доргилт авахад амархан унадаг тул тэр дор нь хөгжмийн мастертаар тохируулж тогтоолгоход анхаараарай.

Орос нэршил

Англи нэршил

Подгрифок,Машинка-Жижиг гриф болон хөглөгч машинк нь хөг тааруулах жижиг тохиргоо шаардлагатай үед ашиглана.

Пуговка-Товч нь хийлийн төгсгөл сүүл хэсэгт байрлана.

Душка-Гурвалсан дууны холбогч.

Дагалдах хэрэгслүүд

Канифоль-Утас хялгас хоорондын үрэлтийг нэмэгдүүлэхийн тулд жилий буюу шилмүүст модны хатаасан давирхайг хялгасанд түрхэнэ.

Мостик-Мөрөвч нь хөгжмийн хэмжээнээс хамаарч олон янзын хэмжээ хэлбэр хийцтэй байна.

Сурдинка-дуу намсгах зориулалт бүхий резин болон төмөр,хөнгөн цагаан гэх мэт олон янзын материал хийцний сонголттой.

Футляр-Хөгжмийн хайрцаг,гэр.

Пульт-Нотны тавиур.